Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлж үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-УИХ-д маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл орж ирэх нь байна. УИХ 152 гишүүнтэй болох нь. Өнгөрсөн жилийн долоодугаар сараас хойш би Ховд аймагт 60 гаруй удаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн тоог 98-ээс хэтрүүлж болохгүй. Сонгуулийн холимог тогтолцоо нь сонгогчийн санал гээгддэггүй сайн тогтолцоо, жагсаалтын ард хулгай хийдэг нөхдийг жагсаах нь буруу юм гэдгийг хэлж явсан. Гэтэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр 152 гишүүнтэй болох гэж байна. Ард түмэн 152 гишүүнтэй болохыг дэмжихгүй байгаа. Одоогийн 76 гишүүнээ яая гэж байхад, 152 гишүүнтэй болно гэвэл 100 ямаанд 60 ухна тавина гэгч болно гэж шүүмжилдэг. Сонгогчдодоо сайн ухуулж ярь, өөрсдөө бие биенээ хөөргөж яриад байх юм.
Ирэх долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө сонгогчдодоо танилцуулах нь. Энэ үеэр иргэд, сонгогчид байр сууриа маш тодорхой хэлэх хэрэгтэй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.