Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулж шийдвэрлүүлжээ.
Үүнд:
-Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, хэрэх өвчин 25 хүртэлх насны хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа тул 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорилыг нэмж, ЭМДҮЗ-өөс баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэх;
- Чадавх бүхий сумын эрүүл мэндийн төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн 18-30 насны багцын тусламж үйлчилгээг холбогдох удирдамжийг баримтлан цогцоор нь үзүүлсэн тохиолдолд санхүүжүүлэх;
- Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэл нь хуанлийн 20 хоногийн хугацаанд багтаах гэдгийг ажлын 20 хоног болгож өөрчилсөн;
- Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний дүгнэлтийг үндэслэн даатгуулагчийг дараагийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд илгээхдээ Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын 3.1 дэх заалтыг баримтлах, харин даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээж болох зохицуулалтуудыг тус тус тусгаснаар иргэн, даатгуулагчийг шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөлөөр хангах боломж бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.