СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын хөдөлгөөнийг энэ сарын 4-7-ны өдрүүдэд түр хязгаарлана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэл хотын зарим замын хөдөлгөөнийг энэ сарын 4-7-ны өдрүүдэд түр хязгаарлана.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын манай улсад хийх албан ёсны айлчлалтай холбогдуулан энэ долоо хоногийн пүрэв гарагаас ням гариг хүртэлх өдрүүдэд дараах замыг түр хязгаарлана. 

Үүнд:

-Наадамчдын гудамж,
-Чингисийн өргөн чөлөө,
-Энхтайваны өргөн чөлөө,
-Их Монголын гудамж,
-Жанчин Д.Сүхбаатарын талбай,
Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна. 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг ТЦА-наас зөвлөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.