СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-05-03

Эрт илрүүлгийн хамрагдалтыг энэ онд 80 хувьд хүргэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдрийн /2023.05.03/ хуралдаанд урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний явцыг, танилцуулжээ. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-2022 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш Эдгээр иргэдийн 45.1% нь эрэгтэй, 54.9% нь эмэгтэйчүүд байна.

Байршил, газар зүйн нутгаар авч үзвэл: 50.1% нь Улаанбаатар хотын иргэд, 49.9% нь орон нутгийн иргэд байна. Нийт хамрагдсан иргэдийн 60.5% нь 0-17 насны хүүхэд, 39.5% нь 18-аас дээш насны иргэд байна.

Ирт илрүүлэгт иргэдийг бүрэн хамруулах талаар Засгийн газар болон Яамны зүгээс хэдэн хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Ялангуяа оюутан, залуусын дунд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байгаа учраас оюутнууд эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс

ЭМЯ-ны зүгээс эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэдэн хэдэн арга хэмжээ авч байна.

Нэгдүгээрт, одоогийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр эрт илрүүлгийн хамрагдах хугацааг хуанлийн 20 өдөр гэж хязгаарласан нь иргэдийн хамрагдалтад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, үүнийг ажлын 20 өдөр болгож өөрчиллөө.

Хоёрдугаарт, Сум, эрүүл мэндийн байгууллагууд 18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний багцыг хэрэгжүүлсэн бол ЭМДС-аас санхүүжилтыг нь бүрэн олгож байх шийдвэр гарган ажиллаж байна.

Гуравдугаарт, Хувийн хэвшлийн байгууллагуудаас гаргаж байгаа нийтлэг хүсэлт бол эрт илрүүлгийн оношилгооны тарифыг нэмэгдүүлэх санал хүсэлт гаргаж байгаа. Тиймээс бид удахгүй Үндэсний зөвлөлийг хуралдуулж эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний тарифыг шинэчлэх чиглэлд ажиллаж байна.

Эрт илрүүлэгт хоёр хүндрэлтэй асуудал үүсжээ. Цахим эрүүл мэнд хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас зогсжээ. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд ходоодны дуран хангалтгүй байлдгийг нэмэхээр ажиллаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт өрхийн эмч нартай уулзсан. 30 орчим өрхийн эмч уулзалтад оролцож, Ерөнхий сайдад программ хангамжуудыг сайжруулах, санхүүжилт олгоход баримталдаг шалгуур үзүүлэлтүүдийг эргэн харах, эмчилгээний тариф нэмэхийг хүсжээ.

Өрхийн эмнэлгүүд хувийн хэвшилд тооцогддог, бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэсэн статустай байдаг. Засгийн газар цаашид өрхийн эмнэлгийн эмч нар тухайн нөхөрлөлийнхөө гишүүн байх тухай шинэ хуульд заахаар төлөвлөж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.