Цахим орчинд цагдаагийн байгууллагын алба хаагч, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэх иргэд, бусдыг дайрч, доромжлон заналхийлж байна гэх худал мэдээлэл нийтлэгдэж байна.
Дээрх иргэд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй, цагдаагийн байгууллагын алба хаагч биш болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийн гаргасан үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг тул иргэд та бүхэн цахим орчинд гарсан аливаа худал, ташаа мэдээллийг нягтлахыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.