Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Эдийн засаг хөгжлийн яамнаас гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Засгийн газар "Гэрэгэ" бондын үлдэгдэл төлбөр болох 387 сая ам.долларын бүрэн төлж барагдууллаа. Ийм хэмжээний ам.долларын өр төлбөрийг шилжүүлсний дараа Монгол Улсын гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Энэ нь гадаад валютын нөөц тогтворжсоны илэрхийлэл юм.
Мөн дөрөвдүгээр сард манай улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрсэн. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор экспорт нэмэгдсэн байна. Үүнээс гадна Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж байгаа. Биржээр арилжаалагдсан нүүрсээ хилээр гарахдаа тусгай гарцаар гарах болсон.
Засгийн газрын хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосонтой холбоотой асуудлыг авч хэлэлцсэн. ЭЗХЯ нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг. Үүнтэй холбоотой аливаа гомдлыг Засгийн газарт танилцуулдаг журамтай болсон. Хөрөнгө оруулагчдын 32 гомдлын хоёр нь шийдэгдсэн.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн 20 гомдлыг шийдвэрлэх чиглэлээр Эрчим хүчний яаманд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Үлдсэн гомдлууд нь хууль хяналтын байгууллагад шилжсэн байна. Түүнээс гадна нэмээд 12 гомдол ирсний тавыг нь Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргасан.
Мөн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг 2024 оны жилийн төлөвлөгөөнд тусгасан. Засгийн газраас инфляцын түвшинд уялдуулан цалин, тэтгэврийг жил бүр нэмэх бодлого баримталж буйгаа тодорхой илэрхийлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
инфляц өндөр юмны үнэ нугараад нэмэгдчихлээ. цалин тэтгэврээ 2023 ондоо нэмээч
Дотоодын үйлдвэр.цах.станц.ган.хими гээд улсынхаа импортыг орлох үйлдвэрлэлээ хурдтай хөгжүүлээ ч.нэг л өдөр урд хөрш нүүрс авахаа болих юм уу.эрс багасгавал яах вэ хө .дарга нараа
Сонгуулийн бэлэг барих нь л дээ. Сонгуулиа л бодохоос ард түмнийг бодох биш дээ. Ард түмэн элгээрээ хэвтэж байна даа