СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-03

🔴LIVE: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барив

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт өгөгдсөн үүргийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ. Уг төсөлд Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад өөрчлөлт оруулах саналыг Засгийн газраас өргөн мэдүүлж байна. .

Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй. УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль юм. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад бид улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсруулсан гэж ойлгож болно. 

Манай улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсдэг. Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж УИХ-ын гишүүнд нээлттэй байх ёстой. Үүний хажуугаар УИХ, Засгийн газарт хяналт тавих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. 

.

Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Сонгуулийн холимог тогтолцооны эхлэлийг тавьж байна. Энэхүү тогтолцоог дан ганц өнөөдөр яриагүй. Олон жилийн өмнөөс яригдаж байсан асуудал.

Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг. Тиймээс гэв. 

ХЗДХ-ийн сайд Нямбаатар:

-УИХ 54-р тогтоолоороо УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, олон улсад хэрэглэгдэж байгаа дэвшилтэд сонгуулийн системийг нэвтрүүлэх боломжийг судлах, хуулийн төсөл боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, зөвлөлдөх санал асуулгын хүрээнд маш олон санал ирсэн. Тухайлбал засаглалын хэлбэрийн өөрчлөх, засаг захиргааг өөрчлөх, төрийн билэг тэмдэгтэй холбоотой асуудал, шүүх эрх мэдлийн бүлэгтэй холбоотой асуудлыг өөрчлөх гэх зэрэг олон зүйлс байсан. 2019 оны нэмэлт өөрчлөлтөө төгс төгөлдөр дуусгавар болгоё гэж байгаа.

Харин дараагийн парламент бусад асуудлыг нэмээд нэмэлт өөрчлөлт хийх боломжтой гэж үзсэн. 1990 онд  УИХ-ын нэг гишүүн 23 мянган иргэнийг төлөөлж байсан бол өнөөдөр 43 мянган иргэнийг төлөөлж байна. Тиймээс олон жил хүлээгдсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг боловсруулахдаа улс төрийн намуудаас ирсэн санал болон Засгийн газарт ирүүлсэн байгууллагуудын саналыг тусгасан. Ингэснээр олон нам олон нийгмийн төлөөллүүдийн оролцуулах боломжийг нэмэгдүүлсэн сонгуулийн хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.