УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Аялал жуулчлалын тухай хууль өнөөдөр эцсийн хэлэлцүүлэгт орж байгаа. Манай ажлын хэсэг хуулийн гүн рүү сайн орж ажилласан. Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдаж амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэх гэж байна. Зөвшөөрлийн тухай хуулиар 23 төрлийн төрийн нийтийн өмчийн зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар хийх зарчмыг суулгаж өгсөн. Энэ удаа амьтны дуудлага худалдааг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг нь хуульд тусгагдсан байгаа. Амьтны дуудлага худалдаа орж ирснээр төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Дуудлага худалдаанаас орж ирж буй мөнгөний 20 хувь нь бүс нутагт тухайн амьтныг үржүүлэх менежментийг хийж байгаа байгууллагуудад, 80 хувь нь аймаг, сумын төсөв рүү орно гэсэн үг. Тус хуулийн төслийг хэлэлцээд чуулганаар оруулах гэж байхад "Ална хядна" гэдэг мессеж ирж байгаа. Ер нь ан агнуурын сүлжээ үүсчихсэн юм билээ. Шонхорыг гаргадаг, үнийн дүнгээс нь хувь хүртдэг, гарын үсэг зурдаг. Одоо дуудлага худалдаагаар ил тод болчихоор зарим нэг хүмүүсийн ашиг сонирхол нь хөндөгдөөд эхэлж байх шиг байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Зөвшөөрлийн тухай хууль 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр батлагдсан. 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас аль болох ил тод, нээлттэй байх зарчмыг барьж байгаа.
Нөгөө талдаа бид шударга байх зарчмыг барьж байгаа. “5Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” хүрээнд shilen.gov.mn сайт ажиллаж эхэлсэн. Иймд бид хуучин тогтолцоо буюу хэн нэгэн этгээд гарын үсгээр олгодог байсан системийг хална. Зөвшөөрлийн тухай хуулиар дуудлага худалдаа зохион байгуулагч нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар явж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол бодлогоо зангидаж ажиллах, хяналтуудыг тавьж ажиллах, олон улсын байгууллага болон хамтын ажиллагаатай холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн байгууллагуудтай хамтраад амьтны хамгаалал, өсгөх, үржүүлэх ажлуудыг тусад нь хүлээсэн үүргийнхээ дагуу хийгээд явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shonhor shuvuug Mara gej kazak avgai 30jil zarj baejij bgadaa shunaltai huuhen bga