СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үлэг гүрвэлийн чулуужсан яснууд худалдахыг завдсан хүнийг шалгаж эхлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Палеонтологийн ховор олдворуудыг гадаад, дотоодын иргэдэд худалдахаар тохиролцон бэлтгэж байсан хэргийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ.

Дархан-Уул аймагт оршин суух хаягтай М гэх эр үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, амьтдын олон тооны чихмэл, эд эрхтнийг худалдах гэж байж. Эх сурвалжуудын мэдээлснээр палеонтологийн олдворууд нь олон мянгаас, олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийнх бөгөөд бүгд соёлын биет өвд хамаардаг аж. Тухайлбал, 15 000-30 000 жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан болох савагт хирсийн чулуужсан ясыг эд мөрийн баримт болгож хураан авч, холбогдох байгууллагын шинжээчдээр дүгнэлт гаргуулж баталгаажуулжээ.

Мөн аж. Бас дээрх иргэн М-ынхаас матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл хураажээ. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-д багтсан эдгээр амьтныг ямар аргаар чихмэл болгож авсныг нь тогтоохоор цагдаагийнхан шалгалтаа үргэлжлүүлж буй юм.

Палеонтологийн ховор олдворууд худалдах гэж байсан М-д Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн бол 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 25.5-ын “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Үүнээс гадна Дундговь аймгийн Прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нарт Эрүүгийн хуулийн 25.2-1-т заасан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах” гэсэн зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэд хамтран Дундговь аймгийн нутаг дахь эртний хиргисүүрүүд ухаж, тоносон хэрэгт холбогдсон аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Erka
1 жилийн өмнө
66.181.161.33

Bolohgvi shdee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.