СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнодын түймэр ширүүсч, УОК, ГССҮТ-ийн хамтарсан баг илгээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос Дорнод аймаг руу долоон хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг нисгэхээр шийдвэрлэжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2 удаагийн хээрийн гал түймэр гарснаас одоогийн байдлаар Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багт хээрийн түймэр гарчээ. Зүүн бүсийн гал унтраах аврах анги, хилийн цэргийн нийт 217 хүн, 27 автомашинтайгаар түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байна.

Энэ үеэр Хилийн дугаар ангийн офицер, ахлагч, цэрэг гэх мэт нийт 8 алба хаагч түймрийг унтраах явцад түлэгдсэн мэдээллийг өгсөн юм.

Мөн дээрх түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртөөд байна. Иймд түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ-ын эрүүл мэндийн албаны дарга, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй багийг Дорнод аймгийн Чулуунхороот сумын чиглэлд нисжээ.

Мөн түймэрт өртсөн айл өрхүүдэд тусламж болгож 20 гэрийг хүргүүлэхээр УОК-оос шийдвэрлэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.