СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнод аймгийн Чойбалсан суманд гарч байгаа түймэрт хил хамгаалах байгууллагын найман алба хаагч түлэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд нар мэдээлэл хийлээ.

Он гарсаар улсын хэмжээнд  өнөөдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 гэр, (сууц) 19 хашаа (саравч), 1 автомашин, 3273 мал, ойн 3296 га, хээрийн 356,510 га, нийт 359,505 га талбай өртжээ.

Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой, Хил,  Зэвсэгт хүчин,  Цагдаагийн байгууллага болон орон нутгаас  нийт 2600 гаруй хүн, 320 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн Чойбалсан, Дорнод аймгийн Булган суманд хээрийн түймэр гарч, өчигдөр буюу 01-ний өдрийн 11:12 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар  хээрийн түймэр гарсан дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Тус түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртсөн бөгөөд түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байна.

Хил хамгаалах байгууллагын 8 алба хаагч түймрийг унтраах явцад түлэгдсэн мэдээллийг 5 дугаар сарын 02-ны өдрийн 09:35 цагт ирүүлсэн.

Монгол Улсын  Шадар сайдын шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийн голомтод ажиллахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ, ГССҮТ-ийн ажилтнууд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ171Е загварын нисдэг тэрэгтэй Улаанбаатар хотоос 5 дугаар сарын 02-ны өдрийн 13:58 цагт хөөрлөө.

Мөн .

Хаврын хуурайшилттай үед иргэд аялал болон ажлаар хөдөө орон нутагт зорчихдоо ой хээрийн түймэр гарахаас болгоомжлохыг зөвлөлөө.

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын нэн аюултай үе гэж үздэг болохыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин тайлбарлалаа.

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.