СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй алга болсон 11, 13 настай охидыг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс алга болсон 11, 13 настай охидыг нэг хоногийн дараа Баянгол дүүргээс олжээ.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 11, 13 настай охид гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл тавдугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад 21.00 цагт бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, эдгээр охидыг тавдугаар сарын 02-ны өдрийн 11.30 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.