СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-02

Ж.Бат-Эрдэнэ: Өчигдөржин сошиалаар гөвүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар үнийн өсөлтийг хөндөж, түүний үүргийн дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд зах, худалдааны төвүүдээр ажилласанд иргэд янз бүрийн байр сууринаас хандаж байна. Цахим орчинд шүүмлэх нь олон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг судалж, зах худалдааны төвүүдэд ажилласныг мэдээллийн сайтууд онцолжээ. 

Тэнгэрээс буусан хүмүүс, харь гаргийнхан гэсэн сэтгэгдэл олон уншлаа.

Хэдэн жилийн өмнө иргэдийнхээ яриаг сонсох гэж“таксинд” хүртэл явж байсныг зарим нь санаж байгаа байх. Тэр үеэс л байнгын хороо, УИХ, Засгийн газар дээрээ ажилгүйдэл, архидалт, ядуурлаа яриад илүү олуулаа бодитоор шийдлээ гаргасан бол өдийд үнийн өсөлт ийм дээрээ тулаа ч үү, үгүй ч үү. 

Миний хувьд сонгогдсон цагаасаа ЖДҮ, мал, мах, “Шинэ хөдөө”, ажлын байр, ядуурлыг бууруулах талаар ярьсаар өдий хүрсэн. Уг нь би чинь автын инженер тээврийн салбарын хүн шүү дээ. Гэтэл одоо ярьдаг зүйл маань ХАА, үйлдвэрлэл болсон. 

Төрийн бодлогын хувьд би ч бухимдалтай байна. Саяхан “Тариаланчдын улсын зөвлөгөөн” зохион байгуулж, 2023 оныг ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ гэж зарлан, өндөр зардалтай, сүржин хурал зохион байгуулсан. Хэдхэн хоногийн дараа яав? Хаврын тариалалтад төрөөс шатахууны дэмжлэг үзүүлэхгүй гээд зарлачихсан. Ирэх намар улаан буудайн үнэ дахиад ч өсөх нөхцөл бий болгочихлоо. Энэ бол наад захын жишээ. 

Тиймээс энэ удаагийн захаар явсан нь иргэд, ААН-үүд, импортлогчид, ченжүүд, худалдаачидтай санал солилцсоны үндсэн дээр бодит байдлыг УИХ, Засгийн газарт танилцуулж, шийдэл гаргахыг зорьсон хэрэг.

Аа тэр ярилцлагын хувьд бичлэгийг нь бүрэн үзээрэй. Сардаа 2-3 удаа 200 гаруй мянгаар хүнсээ цуглуулдаг гэж хэлснийг гарчиг дээрээ гуйвуулж бичсэн байна лээ шүү гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.