СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-02

Судан улсад гацсан манай улсын хоёр иргэн эх орондоо иржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа нарын хоёр монгол хүн Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Судан Улс дахь "UNICEF Sudan"-д түр томилолтоор ажиллаж байсан "UNICEF Mongolia"-ийн ажилтан С.Мойлтмаа болон манай улсын нэг иргэн зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас аюулгүй, эсэн мэнд эх орондоо эргэж ирсэн байна.

Тэднийг өнөө өглөө Чингис хааны ОУ-ын нисэх онгоцны буудал дээр гэр бүлийнхэн нь болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар угтан авчээ.

Мөргөлдөөний бүсээс зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад орнууд иргэдээ татан авахаар ажиллаж байгааг албаныхан тодотгосон.

Эхний ээлжид тус бүсэд байсан хоёр монгол иргэнийг Хартум хотоос НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд шилжүүлсэн бөгөөд ийнхүү Монгол Улс руу татан авсан байна.

Тодруулбал, хоёр монгол иргэн автобусаар Суданы Порт Судан хот руу явсан. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км явж иргэд аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очсон юм. Улмаар тус хотоос эх орон руугаа татан авсан байна.

Зэвсэгт мөргөлдөөний халуун цэгээс аюулгүй газарт шилжүүлэхэд United Nations, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон Монгол Улсын Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэн ажилласан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.