СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-05-02

"Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрс ачилтын тендерээс 4.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендертэй холбоотой асуудалд залруулга гаргажээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээний хороо нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭТТХК/202302003 дугаартай “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан шалгаруулалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад нээсэн.

Тус тендерт Ти Ти Жи Ви Си Өү ХХК 47,801,366,920, Тэсүн майнинг ХХК 47,426,567,300, "Кэй Эй Рентал Сервис" ХХК  46,071,522,520 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендер тус бүрийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хийж хуульд заасан бүх нөхцөлийг хангасан "Кэй Эй Рентал Сервис" ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзсэн.  

Ингэхдээ дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалт болон холбогдох дагаж мөрдөх журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хэрэгжүүлж Улмаар удаах үнийн санал ирүүлсэн компаниудаас 1,355,044,780 төгрөгөөс 1,729,844,400 төгрөгийн хооронд бага үнийн санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулсан.  

Тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа холбогдох хууль болон журмуудыг баримталдаг бөгөөд  хууль, журамд тусгаагүй зүйл заалтаар тендер шалгаруулалтыг үнэлэх боломжгүй юм. Төрийн захиргааны төв байгууллага болон хууль, хяналтын байгууллагаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан эрх зүйн акт байхгүй тохиолдолд захиалагч байгууллага нь тус оролцогчийн тендерээс үндэслэлгүй татгалзах хууль зүйн болон ёс зүйн ямар нэгэн зохицуулалт байх болохгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.