СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Идэр" голд автомашинтайгаа суусан таван том хүн, нэг хүүхдийг эсэн мэнд аварчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хүнсний бүтээгдэхүүн ачиж явсан ачааны машинтай иргэд "Идэр" голын усанд сууж машиныхаа бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд авран хамгаалжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Дунд цагааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Идэр голын усанд зургаан зорчигч /үүнээс нэг нь хүүхэд/-той ачааны автомашин суусан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 06:01 цагт хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 6тн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “ЗИЛ-131” загварын ачааны автомашин “Идэр” голын усанд сууж, автомашины жолооч Ц /28 настай, эрэгтэй/, иргэн В /46 настай, эрэгтэй/, Т /42 настай, эмэгтэй/, Г /34 настай, эрэгтэй/, Ю /25 настай, эмэгтэй/, Г /4 настай, эмэгтэй/ нар автомашиныхаа бүхээг дээр гарсан байсан тул  аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргасан байна.

Мөн өдрийн 11:18 цагт автомашиныг нь татан гаргасан гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.