СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-02

Та гар утсан дээрээ Hunnu Air апп-ыг зөвхөн татаж авснаар Манжуур хот руу хосоороо аялах тийзний азтан болох боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хүннү Эйр компани тийз борлуулах гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлж байгаатай холбогдуулан Хүннү Эйр Коммерийн албаны дарга Ц.Төрболдтой ярилцлаа. 

-Та сайн байна уу? Танай компани хаашаа хаашаа нислэг үйлддэг вэ?

-Олон улсын тогтмол нислэг гэвэл . Одоогийн байдлаар манай компани орон нутгийн чиглэлд Ховд болон Увс чиглэлд нислэгтэй, зун Мөрөн, Даланзадгад чиглэл нэмэгдэх бөгөөд намар Бүргэдийн баярын үеэр Баян Өлгий чиглэлд нислэг үйлдэнэ.

-Танай тийзийг хаанаас авах боломжтой вэ?

-Нислэгийн тийзийг авах олон боломжууд байгаа. Зорчигч хүсвэл биеэрээ тийз борлуулах агентуудын касснаас, олон улсын вэбсайтуудаас манай тийзийг авах боломжтой. Мөн манай компанийн www.hunnuair.com хаягаар ороод эсхүл 7000-1111 утсаар холбогдоод тийзээ авсан ч болно. Олон арга бий.

-Авиакомпанид ажилладаг хүн гэдэг утгаар танаас нэг асуулт асууя. Хямд тийз авъя гэвэл юуг анхаарах естой вэ? Ямар ямар боломжууд байдаг вэ? Энэ талаар нийт уншигчдадаа мэдээлэл өгнө үү.

-Хямд тийз авах хэд хэдэн үндсэн боломжууд байдаг. Ихэнх авиа компаниуд нислэг бүртээ тодорхой цөөн тоогоор  хямд ангиллын тийзнүүдийг худалдаанд гаргадаг. Та аяллаа эрт төлөвлөж чадвал хамгийн хямд ангиллын тийзийг худалдан авах боломжтой юм. Аялаад сурсан хүмүүс 1-2 жилийн өмнө аяллаа төлөвлөөд тийзнүүдээ захиалдаг. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс авч амжаагүй байхад л хамгийн хямд тийзийг амжиж авдаг гэсэн үг.

Мөн тухайн чиглэлд нисэж байгаа агаарын тээвэрлэгчээ судлах хэрэгтэй. Таны төлөвлөгөө гэнэт өөрчлөгдвөл та тийзээ шинээр авах шаардлага гарна гэдгийг тооцоолон байж тийз авах эсэхээ шийдэх хэрэгтэй

Мөн зорчигч нарт сонирхуулахад хэсэг тохиолдолд авиакомпани өөрийн сайт, апп-аараа дамжуулаад хамгийн хямд тийзийг борлуулдаг тул та үндсэн сайтаар нь орж худалдан авалтаа хийж байгаарай.

-Хүннү Эйр компанийн Аппликэйшнийг утсандаа татсанаар хэрэглэгчид ямар нэмэлт боломжууд нээгдэж байгаа бол? Урамшуулал зарлах уу?

-Өмнө хэлснээр манай апп-аар дамжуулан  манай нислэгүүдийн хамгийн хямд тийз авах боломжтой. Өөрөөр хэлбэл . Мөн бид тухайн чиглэлд хямдрал, урамшуулал зарласан бол тэр хямдарсан үнээр тийзээ цаг алдалгүй маш хялбар байдлаар авах боломжтой. Жишээ нь бид Алматы чиглэлд 30 хувийн хямдралтай тийз авах, хүүхдүүд үнэгүй явах боломжтой ч тэр нь олон улсын тийз борлуулах сайтууд дээр харагдахгүй ч манай Апп дээр шууд харагдана.

Үүнээс гадна . Цаашид зорчигч Апп-аар дамжуулан суудлаа сонгох, такси захиалах, хоолны сонголтоо хийх зэрэг олон үйлчилгээг авах боломжтой болно.

-Апп татсан хүмүүсийн дунд “Хосоороо Манжуур аялах” эрхийн бичгийн азтаныг яаж, хэзээ тодруулах вэ?

-Манай салбарын баяр буюу Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын өдөр 05 сарын 25-ны өдөр тохионо. Энэ өдөр бид манай компанийн Аппликэшнийг татаж аваад хувийн бүртгэлээ үүсгэсэн хэрэглэгч дундаас “Хосоороо Манжуур аялах” СУПЕР АЗТАН тодруулахаар болсон байгаа бөгөөд үнэгүй аялах хүсэлтэй хүн бүр манай Апп-ыг утсандаа татаж суулгарай.

-2023 он Хүннү Эйр компанийн хувьд юугаар онцлог вэ?  шинээр ямар чиглэлд нислэг үйлдэх вэ?

-2023 онд Хүннү Эйр компани ковидын цар тахлын зогсолтоос өмнө үйлдэж байсан бүс нутгийн нислэгүүдээ сэргээхээс гадна 11 сараас эхлэн Зүүн Өмнөд Азийн Филиппин улсын Манила хот, Энэтхэг улсын Шинэ Дели хот, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот, Орос улсын томоохон хотууд болох Владивосток, Хабаровск чиглэлд хуваарьт нислэгүүдээ эхлүүлнэ.  Мөн энэ оны 9-р сард Бээжин хотын Дашин Олон Улсын Шинэ Нисэх Буудал руу шууд нислэг үйлдэж эхэлнэ.

Энэ зун манай компани нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэх зорилгоор нэмэлтээр хоёр шинэ агаарын хөлөг нэмж авахаар ажиллаж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан мөн ковидын дараах аялал жуулчлалын салбарын сэргэлт тооцооллоос илүү сайн байгаа нь Монгол улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх төлөвтэй  байгаа тул бид 2023 онд компаний түүхэнд байгаагүй олон зорчигчын суудлыг зах зээлд нийлүүлэхээр  компаний нийт ажилчид шамдан ажиллаж байна.

-Хэрэглэгчдэд сонирхуулах өөр ямар мэдээлэл байна?

-Дэлхийн агаарын тээврийн салбарт ковидын түр зогсолт болон өнөөгийн улс төрийн байдал нэлээд хүчтэй нөлөөлснөөр авиакомпанид тавигдах шаардлага, элдэв хязгаарлалт болон үнэ тарифт нэлээд их өөрчлөлт орсонтой холбогдуулан хуучин нислэгээ сэргээх, шинээр нислэг нээхэд өмнө нь учирч байгаагүй хүндрэлтэй учирж байгаа ч бид боломжуудыг эрэлхийлсээр байгаа. Энэ жилийн хандлагаас харвал Солонгос улсаас жуулчид ирэх магадлал өндөр байгаа тул бид Өмнөд Солонгос улсын Жэжү, Муан, Чонгжү, Дэгү гэсэн чиглэлүүдэд нислэг үйлдэхээр бэлтгэж байгаа. Шинээр нээгдэж байгаа тогтмол болон захиалгат нислэгүүдийн тухай мэдээллийг манай тийз борлуулах агентууд болон манай компани өөрийн сошиал сувгаараа түгээж үйчлүүлэгч нартаа тогтмол мэдээлэл хүргэдэг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.