Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын мэргэжилтэн Э.Мөнгөнцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний нэг нь уг албан тушаалтанд холбогдох үйлдэл аж.
ГИХГ-ын дээрх мэргэжилтэн нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд хууль бусаар виз гаргуулах гэсэн З.Нямсүрэн гэдэг хүнд үйлчилж удаа дараа хахууль авч байсан гэнэ. Тус газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу уг мэргэжилтнийг шалгахад хууль зөрчсөн үйлдлүүд тогтоогдсон учраас АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн юм байна.
Улмаар хууль сахиулах байгууллагынхны мөрдөн шалгалтын хүрээнд Э.Мөнгөнцэцэг БНХАУ-ын иргэдэд хууль бусаар виз гарган өгснийхөө хариуд З.Нямсүрэнгээс 2021-2022 оны хооронд нэг бус удаа багагүй хэмжээний хахууль авсныг мөрдөгчид тогтоож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр шийдвэрлүүлэх санал прокурорт хүргүүлж буй нь энэ аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эх орноосоо урамжээ...
ЭЦЭГ ЭХЭЭ Ч ХУДАЛДАХААС СИЙХГҮЙ ЗАВААН АВИЛГАЧДЫГ ЧАНГА ХАТУУГААР ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ
заваан шуналын даравгар хүүхнүүд ажилладаг