™ watch dif|
Нийгэм | 2023-05-02

Автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, . Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна.

Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга баригдаж байгаа бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64 хувиас 87 хувь, багаж хэрэгслийн хангалт 44.5 хувиас 62 хувь болж өссөн.

Үүний үр дүнд гал түймэр унтраах, аврах ангиуд 4,432 хүнийг аварч, 242,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн хамгаалсан бөгөөд 2023 оны эхний улиралд гарсан нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 21.5 хувиар буурсан дүнтэй байна.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.