Нийслэлийн хэмжээнд 2023 оны хугацаат цэргийн 1 дүгээр ээлжийн цэрэг татлага эхлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 5-7-ны хооронд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор 18-25 насны эрэгтэйчүүдэд зарлан дуудах мэдэгдлийг хүргэж байна.
Зарлан дуудах мэдэгдлээ хүлээн авсан залуучууд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, зарлан дуудах хуудас, мэргэжлийн үнэмлэх зэрэг холбогдох бичиг баримтыг биедээ авч тогтоосон цагт цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй юм.
Энэ жил 2005 оны /12 дугаар ангиа төгсөөгүй бол сургуулиасаа суралцдаг тодорхойлолт аваад очоорой/ хүүхдүүдээс эхлээд 25 нас хүртэлх залууст зарлан дуудах мэдэгдэх хуудас очино.
Цэргийн зарлан мэдэгдэх хуудаст заасан хугацаанд очоогүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгох болон хорооны цагдаагийн ажилтан эрэн хайх эрхтэй байдаг ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.