Энэ оны дөрөвдүгээр сарын 29-30 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 36-р хороо Их Монгол хорооллын 905 дугаар байранд гал гарч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс түргэн шуурхай ажиллаж галыг унтраажээ.
Галын үеэр хүний амь нас эрсдээгүй.
Урьдчилсан байдлаар гал гарах шалтгаан иргэд татсан тамхины ишээ цонхоор хаясан нь доод давхрын айл руу орж гал гарсан гэж үзжээ.
Энэ мэт иргэдийн санаатай болон санамсаргүй байдлаас үүдэн орон сууц, байгаль орчинд гал түймэр үүсэх тохиолдол их байгаа учраас иргэд та бүхэн хариуцлагатай байна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.