СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Сүүлийн 6, 7 жил эрүүгийн хуулийн бүх ялгадсыг над руу цацсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим гавтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ". Цахим гавтай болгох асуудлыг 2013 онд эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ял гэж оруулж ирсэн. Энэ ялыг зургаан жил гаруй хэрэгжүүлээгүй байсан. Энэ ял хэрэгжиж эхлэхээс өмнө хориход ял эдэлж буй хүмүүсийн тоо долоон мянгаас дээш гардаг байсан. Харин одоо дунджаар 4200 байна.

Сөрөг хүчин, хэн нэг хүнийг зориуд харлуулж буруутгахын тулд над дээр сүүлийн зургаа, долоон жил эрүүгийн хуулийн бүх ялгадсыг цацсан. Би үүнд огт хариу өгөөгүй.

Би гав нийлүүлээгүй. Энэ системийг 43-44 тэрбум төгрөгөөр нэвтрүүлнэ гэж байхад бид дотоод нөөц бололцоогоороо тэрбум хүрэхгүй төгрөгөөр эхлүүлээд явж байна.

Гомдол саналыг тухай бүрд нь шийдэхийг даалгасан. Мэдээлэл технологийн алдаа оноо гарсан байхыг үгүйсгэхгүй. Системийн хувьд таван метрийн алслалтай буруу дохиолол заах нь арилсан. 2021 онд хэрэглэж байсан цахим бугуйвчуудыг бүгдийг нь шинэчилсэн. Уг асуудлаар ойрын өдрүүдэд олон нийтэд мэдээлэл өгнө" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.