Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг цэцэгжүүлэх, хотын өнгө үзэмжид нөлөөлөх цэцгийн мандал байгуулах ажлын хүрээнд дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүд 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нэг наст гоёл, чимэглэлийн цэцгийг үрслүүлээд байна.
Урин дулааны цагт жуулчид ирэх үеэр буюу Үндэсний их баяр наадмаас өмнө дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийн 3800 орчим мкв талбайд 300 орчим мянган цэцгийн үрсэлгээг суурилуулж, мандал байгуулахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.