СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-01

Хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, иргэд зээлээр үйлчлүүлэх нь ихэсжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Байнгын хороодын дарга, гишүүд зах, худалдааны төвүүдэд ажиллажээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцжээ.

Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт үүсгэдгээс гадна валютын өсөлт дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.

Хүнсний ногооны хувьд үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна. “Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэв.

Үүний дараа гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрөөс мах сүү ногооны урамшуулал олгож байгаа хэдий ч эдгээр нэр төрлийн барааны үнэ өсөөд байгаа нь урамшуулал нүдээ олж эздэдээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн харах болсон байна. Жижиг, дунд худалдаа эрхлэгчид татвар, НӨАТ-ын асуудлыг их хөндөж байна. Бид энэ асуудлуудыг Байнгын хороонд танилцуулж, Засгийн газар болон холбогдох яамдтай бодлогын түвшинд ярилцаж гарц гаргалгааг Улсын Их Хуралд танилцуулна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ts. Enebish.
1 жилийн өмнө
192.82.71.111

Одоо л ТӨРзохицуулалт хийх гэж байгаа юм болов уу.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.27

Төрөөс олгодог урамшуулал энэтэрээ болих хэрэгтэй.Хэзээч нүдээ олно гэж байхгүй зөвхөн өарийнхөа танил талыг дэмжиж авилгал өсөхөөс барааны үнэ хэзээч бууж байгаагүй цаашид буухгүй.Иымд зах зээлиынхээ зарчимаар явуул.Дотоодоо үйлдвэрлэдэг бүтээгдхүүнд үниын дээд хязгаар тавьж хэрэв давбал импортоор орж ирэх ижил төрлиын барааны гааль худалдааны татварыг бууруулж үнийг тогтвортой брих арга хэмжээ авмаар юм.Ер нь бол манайд юмны үнэ нэмэгдсэн гол шалтгаан бол төрийн оролцоо их джэр нь валютын ханшийн өсөлт 2.Цалин тэтгэвэр нэмээд ямарч нөлөө гарахгүй.Зөвхөн төрд ажиллаж баыгаа хүмүүсийнх нэмэгдэхээр хувийнхан цалингаа нэмэхийн тулд бараа үйлчилгээний үнээ нэмэх болно.Ингээд үхлийн тойргоосоо гарахгүй.Одоо валютын нөөц ихссэн бол ханшаа сайн буулга.2000 хүргэ.Тэгвэл барааны үнэ бараг50 хувь буурна.Шатахуун ч буурна.Тэгээд авч цалин худалдан авах чадвар нэмэгдэнэ

Зочин
1 жилийн өмнө
38.13.36.128

Сонгууль болохоор худлаа сайн хүн болцгоож яваа байхгүй Хулгайчууд Наад наймаачид чинь амандаа багтсан үнээ хэлдэг шулаачид шүү дээ Ичихээ байсан улаан цагаан даа гарсан Луйварчид юм байлаа Шунал ихэдвэл Шулам болно шүү Хоол болохгүй хор болно шүү Ард түмэн та нараас Ерөөж л юм авахгүйн үнэн Наймаачид гэж аймаар шулаачидаа анхаарал тавь 76нь луйварчидтай

Нямдорж
1 жилийн өмнө
66.181.182.34

Дэлхий ноён $ - оос татгалзаж эхэлж бна.Манай засаг төр эдийн засагч, санхүүч эрдэмтэдтэйгээ зөвлөж долларын боолчлолоос салах хэрэгтэй. Америкийн хэвлэсэн цаасыг бид алт,зэс, ноолуураараа аваад байх шиг байгаа юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.