СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-01

Бага ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 29-нөөс эхэлнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар 26-ны баасан гарагт хичээллээд зуны амралт эхлэх хуваарьтай байна. 4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Зуны амралтын хуваарь:

-1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
-4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
-6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.

2023 онд ЭЕШ өгөхөөр нийт 34,300 хүүхэд бүртгүүлснээс монгол хэл бичгийн шалгалтыг 32,600 хүүхэд өгчээ. ЭЕШ зургаадугаар сарын 15-нд түүхийн хичээлээр эхэлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Enhujin
11 сарын өмнө
202.55.188.40

Bayrlalaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.