СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-01

"...О.Цогтгэрэл нь зодож, Д.Ганбат нь гүтгэсэн"-ийг цагдаа шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Шинэ жилийн дараахан "...УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдлоо" гэж шуугисан. Тэр гишүүд нь О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр болж таарсан. "...Зодолдсон" гэдгээ хоёулаа нотолсон. Тэгвэл өдгөө О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг зодоод биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг гүтгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байжээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн орсон байна. Тэгэхэд нь . Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байна.

Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт ханджээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт 2023 оны нэгдүгээр сарын 10-нд гарчээ. . Ингээд УЕПГ-ын 2023 оны нэгдүгээр сарын 13-ны тогтоолоор МБА-ны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тус хэлтсээс 2023 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 11.6.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, . Харин сүүлд "...Дөрөвдүгээр сарын 21-28-нд хөдөө орон нутагт ажиллах болсон. Томилолтоос ирээд мэдүүлэг өгнө" гэжээ. О.Цогтгэрэл өнөөдрөөс мэдүүлэг өгөх бололтой.

Ийн тэрбээр Д.Ганбатыг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан асуудлаар шалгуулж байна гэсэн үг. Гэхдээ тэр бас өөр асуудлаар Д.Ганбатын хохирогч болчихоод байгаа юм байна. Тэрбээр зодооны маргааш буюу 2023 оны нэгдүгээр сарын 6-нд ...Д.Ганбатад гүтгүүлсэн" гэх гомдлыг цагдаад гаргажээ. "...Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, . Тухайн өдөр Д.Ганбат гишүүн "...Ковидын үед Дүнжингаравын гадаа хууль бусаар хурал цуглаан хийж, АН-ын ҮБХ-ны гишүүдийг цуглуулсан. Ингэхдээ хөдөө ажиллаж байсан хүнийг дуудаж, Олимпын аварга, Улсын начин нарыг маргалдах нөхцөлийг бүрдүүлж, орон байрыг нь бэлдсэн. Ийм муухай зүйлийг О.Цогтгэрэл бий болгож, хийсэн. Гэмт хэргээр барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс АН-ыг байнга самардаг” гэсэн байдаг. Түүний дараа юм.

О.Цогтгэрэлийн гомдлын дагуу УЕПГ-аас 2023 оны хоёрдугаар сарын 1-нд тогтоол гаргаж, маргаашаас нь МБА-ны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн 13.14.1-т зааснаар хэрэг үүсгэн . Ийн 2020 оноос хойш УИХ дахь АН-ын бүлгийг даргалсан, одоо даргалж буй хоёр гишүүн бие биеэ зодсон, гүтгэсэн асуудлын цагдаагийнхан прокурорын хяналт дор шалгаж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 86 (7071)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.123

Цогтгэрэл шорон шааж Битон цахим гав зүүж дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.