2023 оны 05-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэе. Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр +0...+5 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5...+10 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр +10...+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Туул голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +21...+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.