СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-29

Х.Ганхуяг: Атомын цахилгаан станц байгуулах талаар судлах хэрэгтэй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

УИХ-ын хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хариулжээ.

Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель эх үүсвэр тус тус үйлдвэрлэсэн байна.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн нөхцөл байдлаас гадна дулааны хангамжийн хүндрэлтэй байдал тулгамдсан асуудал болсон байна гэв.

Мөн тэрбээр, , салбар өөртөө хөрөнгө оруулалт оруулах нөхцөл бүрдэхгүй байгааг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 1 кг цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц 1 сая тн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна. Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт танд өгье гэв.
Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна.

Цаашдаа уран баяжуулж атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.