Шүүгдэгч Ш.Р нь ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн хадгалж, улмаар Ц сумаас Ө сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуульд: хуульд зааснаас өөр зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “Ш.Р”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Ш.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд зааснаас өөр зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуульд уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Шүүхээс тухайн иргэний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3/ “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэд Бугын унасан эвэр ургаад хатах сонгино түүж болохгүй Эрхтэн дархантан бүх болохгүй бүтэхгүйг хийж болдог ямар төртэй Улс оронд бид амьдраад байнаа.
100 гаруй кг самар түүсэн гээд 2 жил , 50 гаруй саяа төгрөгөөр торгох , зэрлэг сонгин түүсэн гээд 1 жил 27967500 төгрөгөөр торгох шийтгэл гээд жир иргэдэд чанга ял торгууль өгөөд байна . Ял , торгууль өгсөн шүүгчээр авилгачидыг шүүлгэвэл зүгээр юм бишүү . Их наядаар нь байгалийн баялаг хулгай хийж буй нөхдүүдийг яаж шийтгэх юм бэ ?
Зэрлэг сонгино таримал сонгино хоёрын ялгаа юу ч байхгүй яаг адил түүнийг түүж авлаа гээд байгалд хор болохгүй шүү дээ тжр торгох зүйлээ өөр юмд ашиглаач маланцаруудаа
Аймгийн төвд жижиг хүнсний дэлгүүрт 20 настай хүүхдээр худалдагч хийлгэсэн насанд хүрээгүй хүнээр тамхи заруулсан гэж торгох хуультай. Хуулийн этгээд тул 3.0 сая гэнэ дээ. Ийм л хатуу хуультай орон доо. Доодостоо хатуу, дээдэс нь даварсан улс.
Зөв шийджээ. Харин түүсэн сонгиныг буцааж түүсэн эзнээр нь суулгаж тариулах, услуулж ургуулах хэрэгтэй шүү. Ургана. Тэр нь шийтгэлд нь тусаг.
Манай сум тэр чигээрээ торгуулах ялтайм бна. Хол очиж хуц
Мал шиг үзэж шүүх юмдаа. Тэгш бус байдал, шударга бус шүүх нь энэ нийгмийг унагах нь дамжиггүй!!!
байгалын.сонгин түүгсэн хүнииг шоронд яавуулана гэдэг чинь эргүү тэнэг хүнии хуйл юум биш үү сонгино түүнэ гэдэг чинь хөрс шиирэгжиж дараа жилдээ түүснээсээ илүү урагдаг юм шүүдээ
ЭНЭ бол АГУУ ДЭМИЙРЭЛ!!!.СОНГИНОО АВЧААД нүхэнд нь ЦООРГОНЫ ТОЛГОЙГ нь хийвэл 5 дахин УРАМШУУЛАХ хэрэгтэй...
ter dornotin menegin talin tachin tamsagig shvvj ervvgin xariutslaga xolbogdox xvmvvsign shuuj taslasai chdxuu chdaxgvi tanar jirin ergedde xuuil n shudraga bus xanddag uruwdultei turtei uls nowsh gj