СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-28

Нэг га-д дунджаар зургаан золбин нохой байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд . Энэ нь нэг га-д дунджаар зургаан нохой байна гэсэн үг.

Дүүргүүдэд тархсан байдлаар нь авч үзвэл, Баянгол дүүрэгт 1415, Баянзүрх дүүрэгт 64,202, Сонгинохайрхан дүүрэгт 49,726, Хан-Уул дүүрэгт 32,840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байна.

Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48,128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.

Он гарснаас хойш эзэнгүй 29,671 нохой, муур устгажээ. Энэ хүрээнд “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. . Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь нь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.