СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүх ашиглан бусдын аминд хүрсэн этгээдэд 12 жилийн хорих ял өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Булган аймагт төмөр сүх ашиглан бусдын амь насыг нь хөнөөсөн этгээдэд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, Прокуророос иргэн Х.Э-г нь “Согтуугаар модон бариултай төмөр сүх ашиглан Б.Д-г цохиж алсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Э нь сүх ашиглан бусдын биед халдсан өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, уршигт хүрнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүхээс Х.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад 12 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.115

Яасан хөнгөн ял вэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.