СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-04-28

Согтууруулах ундааны борлуулалтаас тодорхой хувийг эрүүл мэндийн боловсрол олгоход зарцуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан.

Энэ хүрээнд 2022 оны долдугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталсан бөгөөд энэ дагуу , литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг Эрүүл мэндийн боловсрол олгох, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, бие даасан сан байгуулахад зарцуулж эхэлсэн.

Өндөр хатуулагтай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг хүн жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Ялангуяа хэтрүүлэн хэрэглэх, донтох нь улам бүр нэмэгдэж байна. Архи, тамхины сөрөг нөлөөнөөс шалтгаалж жилд 9-10 мянга орчим хүн амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 60 орчим хувийг эзэлдэг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.