СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-28

🔴LIVE: Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн болон дагалдах байгууламж, түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажлын нээлт өнөөдөр боллоо.

Тус үйлдвэрийн ажлыг 4 багцад хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд 1-р багцын ажил 80 хувьтай явж байна. Өнөөдөр 2, 3-р багцын ажил ийнхүү эхэлж байна. Газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” групп шалгарсан бөгөөд Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх юм.

БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тус компани ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны ажлууд, технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлаа дуусгаснаар дамжуулах хоолойн барилга угсралтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. 

Түүхий тос татах хоолой бүхий нефтийн үйлдвэр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал бөгөөд, үйлдвэр ашиглалтад орсноор манай улс шатахууны дотоодын хэрэгцээгээ өөрөө хангах боломж бүрдэх юм.

Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон түүхий тос дамжуулах хоолойн механик угсралтыг эхлүүлэх үйл ажиллагаанд БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүд, төр засаг, орон нутгийн байгууллагын удирдлагууд, иргэд, их дээд сургуулийн төлөөллүүд, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компани, Ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд, инженер мэргэжилтнүүд оролцов.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.