СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-28

Архи, тамхины сөрөг нөлөөнөөс шалтгаалж жилд 9-10 мянган хүн амиа алддаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй юм. Хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хийж байгаа ажил болон цаашдын зорилтоо тодотгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой чуулганд салбар салбарын төлөөллүүд оролцож байна.

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Энэ хүрээнд 2022 оны долоодугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталсан.

Энэ дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс согтууруулах ундааны хатуулгаас хамааран Онцгой албан татвар хоёр дахин нэмэгдэж, литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг Эрүүл мэндийн боловсрол олгох, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, бие даасан сан байгуулахад зарцуулж эхэлсэн.

Өндөр хатуулагтай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг хүн жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарч гарчээ. Ялангуяа хэтрүүлэн хэрэглэх, донтох нь улам бүр нэмэгдэж байна. юм.

Насанд хүрэгсдийн 95 гаруй хувь нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай

Судалгаанаас үзвэл Зохисгүй хооллолт, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, дасгал, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, даралт ихсэлт нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн гэж үздэг. Эрүүл мэндийн салбарт 5,000 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 58 мянган хүн, 1,000 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна.

“Президент” спорт цогцолбор байгуулна

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын биеийн тамираар хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран “Президент” спорт цогцолбор байгуулж байна.

Цогцолбор нь 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 хүүхэд, залууст үйлчлэх хүчин чадалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, бие бялдрын хөгжлийн цогц боловсрол олгодог байх ёстой гэж үзэж байна.

Зүрх, судасны төв байгуулна

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, оновчтой эмчлэх зорилгоор Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна. Дэвшилтэт техник, технологи бүхий энэ төв дотооддоо оношилж, эмчилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчлэхээс гадна эмч нараа Япон Улсад мэргэшүүлж, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нар
2 жилийн өмнө
192.82.69.216

Өндөр хатуулгатай архийг зарахыг хориглоод архины үнийг нэмэх хэрэгтэй.Стандартын бус архи үйлдвэрлэдэг архины үйлдвэр нэртэй газруудыг хаах хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.