Засгийн газраас 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор улс орон даяар хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд ямар ажиллагаанууд хийгдсэн, цаашид ямар ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэл хийв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандорж:
-Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гарч, "Шүүр" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн гишүүний төлөөлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Авлигатай тэмцэх газар гэх мэт бүрэлдэхүүн багтсан.
"Шүүр" ажиллагааны хүрээнд:
"Шүүр ажиллагааны хүрээнд, үндсэн дөрвөн мэдээллийн сувгаар иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл авсан. Нэгдүгээрт, "11-11" төвөөр дамжуулж цахимаар болон цаасаар мэдээлэл авсан. Хоёрдугаарт, shuur.gov.mn-ээр, гуравт, info.shuur.gov.mn, дөрөв дэх нь албан бичгээр болон ЗГХЭГ болон Засгийн газрын Хяналт хэрэгжилтийн газрын утсаар мэдээлэл авч ажилласан.
Өнөөдрийн байдлаар, ЗГХЭГ-ын сайдын албан бичгийн дагуу 2023 оны 595 тоот албан бичгийг Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга 3000 гаруй субъект буюу томилох эрх мэдэл бүхий даргад явуулсан. Байгууллагуудад ирсэн бичгүүдээс дүн шинжилгээ хийхэд 6187 зөрчил Засгийн газрын харъя 16 яам, 39 агентлаг, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дээр илэрсэн. Эдгээрийг ангилбал Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудад 76, Төрийн тусгай албан тушаалтан 9 албан тушаалтныг удирдах албан тушаалаас нь чөлөөлсөн болон сахилгын арга хэмжээ авсан. Мөн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудад 12 байна.
Тэтгэвэр тогтоолгочхоод төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Ялангуяа урилгаар ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Төрийн үйлчилгээний албан тушаалд 65-аас дээш насны иргэн гэрээний үндсэнд ажиллахыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөмжөөр зөвшөөрсөн.
Ирсэн мэдээллийг үзэхээр эдгээр иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, ажлаас нь чөлөөлсөн зүйл байна. Тухайлбал, эмч, багш, нар ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн асуудал байна. Хянаалт шалгалт явуулаад чөлөөлсөн байвал тухайн удирдах албан тушаалтантай нь хариуцлага тооцно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.