Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Монголын татварын албаны дарга Б.Заяабал мэдээллээ.
Татвар төлөгч 1 сая 143 мянган иргэнд нийт 69.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно. 2023 оны 1-р улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа хөрөнгийн албан татварын 79 мянган ширхэг нэхэмжлэхээр 54 мянган иргэн 755 сая төгрөгийн татвараа төлсөн. Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөө 2614 иргэн 8,607 нэхэмжлэхээр 11 сая төгрөг төлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.