СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-28

🔴 Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар хотын төвлөрлийг саармагжуулах гол аймгуудын нэг Дорноговь аймаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарласан. Улмаар Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулганыг энэ сарын 28, 29-нд Сайншанд хотод зохион байгуулж байна.

Энэхүү чуулганаар:

-барилга орон сууцны үзэсгэлэн
-хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл,
-бизнес эрхлэх боломжууд,
-уул уурхайн зөвлөгөөн,
-Fuckup nights зэрэг арга хэмжээ болох бөгөөд оролцогчид олон төрлийн мэдээ мэдээлэл авч боломжтой юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Дорноговь аймагт өнөөдрийн байдлаар 12-13 мянган ажлын байр байна. Шилжин ирэх иргэдийн орон сууцны асуудал бас байгаа. Нээлттэй Дорноговь чуулганаар энэ асуудлыг ярина гэж төлөвлөж байна. Энэ асуудалд уул уурхайн компаниуд маань бас оролцоно. Өнөөдөр газрын тосны боловсруулах үйлдвэр нээлт болох гэж байна. Ипотекийн 3 хувийн зээлийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ипотекийн зээлийн 80 хувь нь нийслэлд 20 хувь нь орон нутагт байдаг юм билээ. Энэ асуудлыг эсрэгээр нь байлгах шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Дорноговь аймагт ирж амьдрахыг иргэддээ уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.121.252

Ардын нам дараагийн сонгуульд ийм юмнуудыг арай дэвшүүлэхгүй байлгүй дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.