Дорноговь аймагт “Нээлттэй Дорноговь” чуулга уулзалт 04 дүгээр сарын 28,29-ний өдөр зохион байгуулагдаж байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Дорноговь аймаг жилд 125-150 мянган жуулчин хүлээн авдаг. Хил орчмын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой аймаг. Монгол Улсын эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулагч аймаг. Мөн олон залуус энэ бүс нутагт амьдрах боломж бололцоотой. Дорноговь аймаг Улаанбаатар хотоос шилжин суурьшихад хамгийн эдийн засгийн боломжтой аймаг юм. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ нэгт эрэмбэлэгддэг. Нефть боловсруулах үйлдвэрийн ажлаа эрчимжүүлнэ. 2025 он гэхэд дотоодоосоо нефть үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан байгаа. Алтан ширээт үйлдвэрийн паркт ган, ширэм хийнэ. Эцсийн шатны төмрийн үйлдвэр бий болно. Мөн нүүрс боловсруулах, коксын үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөөд байна. Хими, цахилгааны үйлдвэр барьж байгуулна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажил энэ жил идэвхэжнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.