2023 оны 04-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэе. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, алтайн өвөр говиор +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +5...+7 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.