СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-27

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэлэлцэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Монгол Улсыг гадаад улсад сурталчлах Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор зөвхөн гадаад улсад бараа үйлчилгээ худалдан авах тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн бүх байгууллагын зарласан тендер шалгаруулалтад тухайн орон нутгийн хуулийн этгээд, аж ахуйн нэгжид давуу эрх олгох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй. Мөн захиалагч, гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгох нөхцөлийг тодорхой болгох худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн эрх үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас төрийн бус байгууллагад шилжүүлж болох зарим чиг үүргийг нарийвчлан зохицуулах боломжтой гэж үзжээ. Мөн үнэлгээний хорооны зохион байгуулалт бүрэлдэхүүний талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Хуулийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны арван хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх нь зүйтэй гэсэн саналууд гаргасан. Дээрх саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн нар эмийн худалдан авалтын асуудлаар, Б.Энхбаяр гишүүн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэхтэй холбоотой төсөл дэх зохицуулалт, орон нутгийн төсвийн бүх байгууллагын зарласан тендер шалгаруулалтад тухайн орон нутгийн хуулийн этгээд, аж ахуйн нэгжид давуу эрх олгох зохицуулалтын талаар тодруулж хариулт авлаа.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээ, судалгаанд ашигладаг урвалж бодисуудыг худалдан авалттай холбоотой зохицуулалтыг тусгайлан зохицуулах заалтуудыг төсөлд тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нар гаргасан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар орон нутаг дахь ажил эрхлэлтийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд онцгойлон анхаарах саналыг хэлж, төсөл дэх энэ төрлийн зохицуулалтуудын талаар тодрууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.