Эко түлшний технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын “Lee Physics” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.Талууд агаар, орчны бохирдлыг шийдэх эко түлшний технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
“Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон “Манай компанийн үйлдвэрлэдэг эко түлшний ургамлын гаралтай уусмал нь 90 хувийн ус, таван хувийн нарс модны ханд, таван хувийн далайн замгийн хандаас бүрддэг. Нүүрсэнд шүршиж хэрэглэдэг технологи. Бид энэхүү технологио Монголд туршиж үзэхэд үр дүн сайтай байгаа” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс тус технологи үр дүн сайтай байвал дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.