СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-27

Г.Занданшатар: Гишүүдийн ирц, хууль батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгох үүрэг өгч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгохыг үүрэгдэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Гишүүдэд анхааруулах зүйл байна. Та бүхний чуулганы хуралдаанд оролцож байгаа ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналыг дэмжсэн, дэмжээгүй эсэх талаарх мэдээллийг нээлттэй авч байх шаардлагыг иргэд, төрийн бус байгууллагууд тавьж байгаа.

Үүнийг судалж үзэхэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байх ангилалд хамаарч байна. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуулах нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан байдаг.

Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх нээлттэй, хүн хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. 

Иймд гишүүдийн хууль батлахад өгсөн санал нууцад хамаарахгүй. Өнөөдрөөс эхлэн  гэлээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.