СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-27

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Санамж бичгийг “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золбат, ШУТИС МХТС-ын захирал Н.Чулуунбанди нар үзэглэв. Санамж бичиг байгуулснаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Мөн шинэ технологи, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчдийн шинээр орж буй ажилтан албан хаагч, хүний нөөцийг чадамжийг сайжруулах, чадавхижуулах, салбарын олон төрлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж оюутнуудыг хөрвөх чадвартай, онол дадлага хосолсон мэргэжилтэн болгох хүрээнд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Энэ үеэр МХТС-ын судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, мэдээллийн технологийн эрин үед нийцсэн сургалт, судалгаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.