СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-27

🔴LIVE: Авто замын чанар, засвар арчлалтад онцгойлон анхаарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

"Чанартай зам-Чансаатай засвар арчлалт" Монголын замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

2023 оныг Зам тээврийн, хөгжлийн яамнаас Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлсэн, ил тод нээлтэй төрийн үйлчилгээг түгжрэлгүй хүргэх зорилтыг дэвшүүлж, Чанартай зам- Чансаатай засвар арчлалт бодлогыг баримталж буй.

Энэ хүрээнд авто замын санд хуримтлагдаж байгаа хөрөнгөө зөв зарцуулж, засвар арчлалтаа чанартай гүйцэтгэж, өндөр хариуцлагатай ажиллах шаардлагатай. Цаашид богино хугацаанд бага өртгөөр чанартай зам барьж байгуулах, замын норм нормативыг шинэчлэх бодит шаардлага тулгарч байгаа гэдгийг салбарын сайд онцлов. Мөн даац хэтрүүлэн тээвэр хийсэн аж ахуй нэгж, ачаа илгээгч, хүлээн авагчидтай хатуу хариуцлага тооцно гэдгээ илэрхийлэв.

Замын эвдрэлийн 60-70 хувь нь даац хэтрэлтээс үүдэж учир засвар арчлалт нь шинэ зам барихаас илүү чухал асуудал болдог байна. 2023 ондоо 540 орчим км зам, 500 у/м гүүрийг барьж байгуулахаар төлөвлөжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.