Засгийн газрын 2018 оны арваннэгдүгээр тогтоолоор “ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААХ ЖУРАМ” батлагдсан.
Тус журам батлагдсанаар гэр бүлийн хүнээ даган хилийн салбарт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлж өгсөн.
Ингэснээр хилчин нөхрөө дагаж хилийн заставд ажиллаж буй бүсгүйчүүдэд томоохон нийгмийн дэмжлэг болж байгаа юм.
Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хилийн цэргийн 0113 дугаар салбарын гэрээт ахлагч Г.Цэрэнхорлоогийн хувьд хилийн застав, алс зэлүүд газар ажиллаж амьдардаг гэж хойш суулгүй, үргэлж өөрийгөө цахим орчноор дамжуулан хөгжиж болдог гэдгийг бусдад үлгэрлэж яваа хилчин бүсгүй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mundag shvv 2r nz mini