Он гарсаар Хятад-Европ чиглэлийн 811 ачааны галт тэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрчээ.
Энэ тухай манай улсын "Улаанбаатар төмөр зам" ХНН мэдээлснийг үндэслэн хятадын Монголын хэвлэлүүд мэдээлжээ.
“Энэ хугацаанд төмөр замаар 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 сая тонноор нэмэгдсэн” гэж албан ёсны мэдээлэлд дурдсан байна.
2011 онд байгуулагдсан Хятад-Европ олон улсын төмөр замын ачаа тээврийн сүлжээ нь Хятадын дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгын чухал бүрэлдэхүүн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжин Европ – Азийг холбосон хамгийн дөт замыг санал болгодог транзит улс болохын төлөө зүтгэж байна” хэмээж байсан юм.
Хятад-Европыг холбосон ачааны төмөр замын тээвэр Монголоор дайрч байгаа нь энэ зорилтын нэг хэсэг гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.