Хятадын хулсны музей нь "Хятадын хулсны эх орон" гэгддэг Зүүн Хятадын Жэжян мужийн Дипу хотын Хулсан үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд байрладаг.
Энэхүү музейд зочилсноор хулс модны түүх, тархалт, ашиглалт зэргийг танин мэдэхээс гадна хулсаар хийсэн үнэт үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой.
Тус музейд хулсаар урласан хоёр мянган үзмэр байдаг.
Тухайлбал, 33 мянган жилийн настай чулуужсан хулс, 6000 гаруй жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үед хамаарах Лянжу хотын археологийн туурьнаас олдсон хулсан хэлбэртэй шаазан эдлэл болон хулсаар хийсэн хөгжмийн зэмсгүүд зэрэг түүхийн ховор олдворууд энэ музейд бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.