Хэнтий аймгийн Хэрлэн сумын "Тэмүүжин" цогцолбор сургуулийн аравдугаар ангийн сурагч М.Лувсандорж Беларусь улсын Гомель хотод зохион байгуулагдсан 100-н буудалд даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож V дугаар байранд шалгарсан билээ.
Оюуны спортоор даамаар хичээллэж шилдэг тоглогчдын нэг болсон түүнийг уг тэмцээнд оролцоход аав, ээж ах дүү нараас гадна ангийн хамт олон нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат түүний амжилтаар бахархаж хүлээн авч уулзан Засаг даргын нөөц сангаас дэмжлэг үзүүлжээ.