СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-27

Хотын дарга АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буангантай өнөөдөр уулзлаа.

Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг шаардлагатай байгаа салбар, чухал ажлуудын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон танд баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд бидний урилгыг хүлээн авч “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-д оролцсонд талархал илэрхийлье. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түншлэлийн харилцаатай орнууд болсонд туйлын баяртай байдаг. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээн дэх нэгэн том ажлын биелэл нь . Цэвэр усны нөөц тулгамдсан асуудал болоод буй энэ цаг үед энэ салбарт цаашид АНУ-тай нягт хамтран ажиллах болно хэмээлээ.

Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулж, тэдгээрийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган:

-Улаанбаатар хотын талаар дэлгэрэнгүй ойлголт өгч, тайлбарласанд баярлалаа. . “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-д оролцохдоо Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн хэрэгжүүлж буй бодлого, алсын харааны талаар ихээхэн ойлголт, мэдээлэл авсан. Цаашид хамтын ажиллагааны бүхий л салбарт харилцан дэмжиж ажиллахдаа таатай байх болно гэлээ.

Улаанбаатар нь АНУ-ын Денвер хоттой ах дүүгийн харилцаатай бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2006 онд Их тойруугаас Сэлбэ голын баруун эрэг дагуу Бээжингийн гудамж хүртэлх хэсгийг “Денверийн гудамж” хэмээн нэрлэсэн байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.