СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-26

🔴LIVE: Б.Баярсайханыг Японд, Б.Энхбатыг БНСУ-д, Э.Сарантогосыг Канадад суух Элчин сайдаар томилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим оронд Монгол Улсаас гадаад улс орнуудад суух Элчин сайд нарыг томилжээ.

  • Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар С.Золжаргалыг,
  • Монгол Улсаас Япон улсад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Б.Баярсайханыг, 
  • Монгол Улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Б.Энхбатыг томилжээ, 
  • Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Я.Ариунболдыг эгүүлэн татаж, түүний оронд Э.Сарантогосыг сэлгэн томилох саналаа Монгол Улсын ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна. 
  • БНХАУ-ын Хөх хотын консулаар Ш.Оргилыг томилжээ. 

Харин Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийнямын томилолтын хугацаа дууссан учир эгүүлэн татах шийдвэрийг гаргасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.